СамЮүк сургуулийн түүх
СамЮүк мэргэжлийн боловсролын сургууль нь Бүгд Найрамдах Солонгос улсын 100%-ийн хөрөнгө оруулалттай сургууль бөгөөд 2016 онд байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа эхлэн боловсролын чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж, монгол залууст хөгжих, сурах, ажил мэргэжлийн чиг баримжаатай болоход тусалж байна.
Хэвлэх үйлдвэрийн хэвлэгч
Хэвлэх үйлдвэрийн хэвлэгч мэргэжлийн анги нь:
- Ажлын байрны эрэлт тогтвортой
- Хэвлэлийн эх бэлтгэл
- Хэвлэлийн дараах
- Хэвлэгч мэргэжлээр ажиллах боломжтой.
Сургуулиа төгсөөд шууд ажиллах боломж өндөр бөгөөд дараах ур чадваруудыг эзэмшинэ:
- Гар дээрх ур чадвар эзэмшинэ.
- Түргэн хэвлэлийн бизнес эхлүүлэх боломжтой.
- Хэвлэлийн эх бэлтгэлийн программуудад ажиллаж сурдаг.
Аяллын хөтөч
Аяллын хөтөч мэргэжлийн анги нь:
- Хэлний чадвар сайжирна
- Аяллын маршрут зохиох
- Зочин угтах, үдэх үйлчилгээ
- Зочид буудал, зоогийн газрын үйлчилгээ үзүүлэх
- Хөтөч тайлбарлагчийн үйлчилгээ үзүүлэх
- Жуулчны баазын үйлчилгээ зохион байгуулах
- Чөлөөт уян хатан ажлын хэв маяг
- Цагийн хувьд харьцангуй уян хатан, улирлын онцлогтой
- Өөрийгөө хөгжүүлэх өргөн боломж
- Ажлын байрны өргөн сонголт
- Бизнесээ эхлүүлэх боломж бүрдэнэ.
Хэрэглээний программ
Энэ мэргэжлээр суралцсанаар албан бичиг хэргийн ажилтан мэргэжлээр ажиллах боломж бүрдэнэ:
- Албан бичгийн хөтлөлт
- Брошур, нэрийн хуудас болон бусад жижиг зүйлсийн дизайн хийх
- Ном, сонин, сэтгүүлийн эх бэлтгэл
- PowerPoint программ дээр танилцуулга, слайд, хөдөлгөөнт дүрс, эвлүүлэг хийж сурдаг.